Categories
мэдээ нийгэм

Агаарын тээврээр зорчигчдын тоо өмнөх оноос 5 дахин өсчээ DNN.mn

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 130 мянга давж, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өссөн байна.

Түүнчлэн гуравдугаар сард агаарын тээврээр зорчсон иргэдийн тоо 23 хувиар өсжээ. Үүнд Оюутолгой, Истанбул, Сөүл, Токио чиглэлийн зорчигчдын тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Харин агаарын тээврээр олон улсад зорчигчид оны эхний улиралд 60.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.7 дахин нэмэгдсэн байна.

Монгол Улс хоёрдугаар сарын 14-нд амны хаалт зүүхээс бусад цар тахлын үеийн бүх хязгаарлалтыг цуцалсан юм. Мөн хилээр нэвтэрч буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахаа зогсоосон төдийгүй нэгдүгээр сарын дунд үеэс гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах журмыг цуцлаад байна.

Үүнээс гадна агаарын тээврээр тээсэн ачаа оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өсжээ. Үүнд олон улсад тээсэн ачаа 2.7 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *