Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт гарсан хээрийн түймэр БНХАУ-ын нутаг руу тархжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдрийн 16:16 цагт онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Уг түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг руу тархжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *