Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Бейсен яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа DNN.mn

Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Бейсенд яллагдагчаар татах тогтоолыг нь саяхан танилцуулж, гарын үсэг зуруулжээ.
Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан тэргүүтэй 51 хүнд Ховд аймаг дахь Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Тэднээс Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг яллагдагчийн үйлдлийг тусгаарлачихаад байгаа юм.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *