Categories
мэдээ нийгэм

Б.Энхбаяр: Цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж, 20 тэрбум ам.долларыг хусах гэж байна DNN.mn


УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг тухай хэлэлцэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна. Үүнээс харахад томчууд найрлах юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн. Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхийг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны авлига. Энэ асуудлыг шалгуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *