Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон улс руу зорчих боломжтой DNN.mn

Япон улс гадаадын 164 улсын иргэдэд тавиад байсан хилийн хязгаарлалтаа сулруулсан байна. Аялал жуулчлалаас бусад зорилгоор тус улс руу зорчих гадаадын 106 улсын тоонд Монгол багтжээ.

Тус улс хилийн хязгаарлалт цуцлагдсан эдгээр улсын иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хүлээн авч эхэлснийг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас мэдээллээ.

Хилээр нэвтэрсэн гадаадын иргэдээс хилийн боомтод коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээ авах бөгөөд вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлэх юм байна. Үүнд:

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан гадаадын иргэний хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдана. Тусгаарлалтын зардлыг гадаадын иргэн өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр гадаадын иргэн өөрийн хүсэлтээр дахин шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *