Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэлж байна Dnn.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян Ажлын байран дахь  хүчирхийлэл , дарамтаас урьдчилан сэргийлье

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгодог.

Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажил “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриатай.

Аяны хүрээнд:

  • “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн/ХАБЭА/ шилдэг зөвлөлийг шалгаруулах
  • ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг
  • ЕБС-ийн сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” сэдэвт гар зургийн уралдаан
  • Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөөд байна.

Сарын аяны нээлтийн арга хэмжээ энэ сарын 4-ний 10:00-14:00 цагт МҮЭСТО-нд болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгож байна.

Эх сурвалж: ХНХЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *