Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай, хөхөгчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2, Санчир гариг. Билгийн тооллын 1, шийдэм од, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6:29 цагт мандан, 19:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *