Ноолуурын үнэ, хаваржилтын талаар малчдаас болон холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Б.Сумъяа:
-Манай сумаар хаваржилж гайгүй л байна. Ер нь хар байсан өчигдөр жаахан цас орж, малын амны цастай боллоо. Маргааш гэхэд хайлчих байх. Манайх ер нь энэ хавьдаа суурин байдаг айл. Одоогоор бог мал төллөж эхлээгүй. Ганц нэг бод мал төллөж байна. Энэ хавиар ноолуур гарсан. Айлууд ямаагаа самнаад л байна. Манайх хараахан самнаж эхлээгүй. Ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын ЗДТГ-ын тасгийн мэргэжилтэн Д.Түмээ:
–Аймгийн хэмжээнд нийт 22.963 мянган толгой мал төллөөд байна. Үүнээс ингэ 24 толгой, гүү 1280 толгой, үнээ 3414 толгой, хонь 11530 толгой, ямаа 6715 толгой мал төллөсөн. Харин 44 толгой төл хорогдож 22919 толгой төл бойжиж төллөлт 1.8 хувьтай байна. Хаваржилтын хувьд өчигдөр жаахан цас орсон. Түүнээс бол гайгүй л байна. Ноолуур 140 мянган төгрөг байна.
Хэнтий аймгийн статистикийн хэлтэс:
-Гуравдугаар сарын 23-ны байдлаар ноолуур 135 мянган төгрөг байсан.
ХЭНТИЙ АЙМГИЙН НООЛУУР ЧЕНЖ: Хэвлэлээр 160 мянган төгрөг гээд худлаа яриад л байх юм. Манай энд ноолуур 130-140 төгрөгийн хооронд байгаа.
Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга Ч.Мөнхдаваа:
-Саяхан цас орж хайллаа. Сүүлийн хэд хоног салхи шуургатай байсан. Мал төлөлтийн хувьд сайхан байгаа шүү. Ер нь л давгүй сайн байна. Мөн малчид ямаагаа самнаад эхэлсэн, 120-125 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр тэнгэр тогтож байх шиг байна. Тийм бол ямаагаа самнаж эхэлнэ. Тэгэхээр үнэ өсөж, хэлбэлзэж магадгүй.
Увс аймгийн Тэс сумын малчин Д.Балдорж:
-Сайхан хаваржиж байна. Тэнгэр хангай сайхан дулаахан байна. Ноднин жилийг бодвол их сайхан өнтэй байна. Өнгөрсөн жил гуравдугаар сард гэнэт цасаар дарчихсан. Мал бүрэн төллөж дуусаагүй байгаа. Манай нутаг цаг агаарын эрс, тэс уур амьсгалтай болохоор ямаагаа самнаж эхлээгүй тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг. Ноолуурын үнэ дунджаар 100 мянган төгрөг байсан.
Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Хөдөө Аж ахуйн газрын дарга Б.Буян-Өлзий:
-Урд шөнө жаахан цас орлоо. Хоёрдугаар сард дулаахан гайгүй байсан ч энэ сард салхи шуургатай байна. Бусдаар бол хаваржилт сайн байгаа. Мал төллөлт 25-30 хувьтай байна. Айлууд ямаагаа самнаж эхлээгүй.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Цэрэндорж:
-Хаваржилт хүндрэлгүй сайхан байна. Хэд хоног жаахан шуурсан. Ноолуурын үнэ ханшийн хувьд манай сум ямаагаа арай самнаж эхлээгүй байгаа. Гэхдээ аймаг дээр 120-130 мянган төгрөгийн ханштай байсан. Манайх аймгийн төвөөсөө 32 километрын зайд байдаг л даа.
Увс аймгийн Өлгий сумын малчин Т.Энэбиш:
-Манайх одоо л ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жилийн хувьд ямаагаа хурдан самнах байх. Сургуулийн хүүхдүүд маань ирчихсэн байгаа болохоор санаа зовох юм алга. Урд нь хоёулаа л хаваржин самнаад дуусгадаг байлаа. Өглөө эрт босоод хэдэн ямаа барьж уяад л эхэлнэ шүү дээ. Өдөрт 10-20 ямаа самнаж байтал дуусдаг л юм. Ноолуурын үнэ энэ жил 100-120 мянган төгрөг хооронд байна гэж ярьсан бор, цагаан гээд ноолуурынхаа өнгөнөөс шалтгаалдаг юм аа.
Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг дарга У.Алтанхүү:
-Хаваржилт харьцангуй сайхан болж байна. Мал төллөлт 60 гаруй хувьтай. Ямаагаа дөрөвдүгээр сар гаргаж байгаад самнадаг. Гэхдээ зар харахад 100 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Дорноговь аймгийн Өргөн сумын малчин О.Энхцэцэг:
–Хаваржилт яахав дээ л байна. Идэш муу. Ер нь өмнөх хэд хэдэн удаагийн цас орсон. Өчигдөр шороо л шуурлаа. Айлууд ямаагаа самнаад эхэлчихсэн. Ноолуур 120-130 мянган төгрөгийн хооронд байх шиг байна. Манайх ямаагаа самнаад эхэлсэн ч сая хэд хоног хүйтрээд түр азначихлаа. Самнасан ноолуураа тушаагаагүй л байна даа. Одоогоор хонь төллөж байна. Бусад нь арай болоогүй ээ.
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Батбилэг:
-Хаваржилт сайхан болж байна. Өчигдөр бага зэрэг салхилсан ч учиргүй хүндрэлтэй байгаа юм алга. Мал төллөлт 20 хувьтай байна. Ноолуурын үнэ тогтворжоогүй байна. Учир нь ямаа самналт эхлээд 10 хувьтай л явж байна. Өмнө долоо хоногт 52-ын давааны түүхий эд борлуулах цэг дээр аваачиж өгөхөд 150 мянган төгрөгийн ханштай байсан даа. Удахгүй жаахан буух байх гэж бодож байна.
Ховд аймгийн Мөст сумын малчин Ч.Төрбат:
-Манайх энэ жил 300-гаад ямаа самнана. Ноолуур 1кг нь 100 мянган төгрөг байх шиг байна. Ноолуур авч байгаа ченжүүд ч ховор байна. Манай эндхийнхэн ямаагаа самнаж дуусах үеэр хэд хүрэх бол мэдэхгүй л юм. Ер нь л өмнөх аймгуудыг бодвол килограмм тутамд 10, 20 мянган төгрөгөөр хямд өгдөг шүү.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллийг хүргэж байна
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр цагаан ноолуурын үнэ өнгөрсөн долоо хоногоос 7500 төгрөгөөр буурчээ
Аймаг |
Ноолуур, кг |
Ноолуур, кг |
Ноолуур, кг |
Ноолуур, кг |
Ноолуур, кг |
Ноолуур, кг |
|||||||
Цагаан |
Бор |
Цагаан |
Бор |
Цагаан |
Бор |
Цагаан |
Бор |
Цагаан |
Бор |
Цагаан |
Бор |
||
Код |
Нэр |
II.16 |
II.23 |
III.02 |
III.09 |
III.16 |
III.23 |
||||||
1 |
Архангай |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
2 |
Баян-Өлгий |
115000 |
115000 |
115000 |
115000 |
115000 |
115000 |
110000 |
110000 |
110000 |
110000 |
110000 |
110000 |
3 |
Баянхонгор |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
4 |
Булган |
55000 |
55000 |
55000 |
55000 |
55000 |
55000 |
105000 |
105000 |
105000 |
105000 |
105000 |
105000 |
5 |
Говь-Алтай |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
116000 |
6 |
Дорноговь |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
110000 |
110000 |
7 |
Дорнод |
– |
– |
– |
– |
150000 |
150000 |
150000 |
150000 |
150000 |
150000 |
142500 |
142500 |
8 |
Дундговь |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
9 |
Завхан |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
120000 |
120000 |
10 |
Өвөрхангай |
106600 |
106600 |
106600 |
106600 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
125000 |
125000 |
125000 |
125000 |
11 |
Өмнөговь |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
100000 |
80000 |
80000 |
80000 |
80000 |
80000 |
80000 |
12 |
Сүхбаатар |
– |
– |
150000 |
150000 |
150000 |
150000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
13 |
Сэлэнгэ |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
120000 |
110000 |
14 |
Төв |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
120000 |
115000 |
15 |
Увс |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
16 |
Ховд |
95000 |
90000 |
95000 |
90000 |
95000 |
90000 |
95000 |
90000 |
95000 |
90000 |
95000 |
90000 |
17 |
Хөвсгөл |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
18 |
Хэнтий |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
140000 |
– |
150000 |
– |
135000 |
19 |
Дархан-Уул |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
20 |
Улаанбаатар |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
21 |
Орхон |
110000 |
100000 |
110000 |
100000 |
110000 |
100000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
130000 |
22 |
Говьсүмбэр |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
130000 |
100000 |
130000 |
100000 |
Д.БАТТОГТОХ
Д.ОТГОНТУЯА
М.САЙНЗАЯА