Categories
гадаад мэдээ

АНУ-д шатахууны үнэ өсөж байна || DNN.mn

АНУ-д ням гаригт нэг галлон /3.8 литр/ шатахууны дундаж үнэ 2008 оноос хойш анх удаа 4 ам.доллар давжээ.

Америкийн автомашины холбооны /AAA/ мэдээлснээр, ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн эхний долоо хоногт шатахууны үнэ ойролцоогоор 41 центээр өссөн байна. Энэ нь шатахууны улсын дундаж үнэ долоо хоногт хамгийн ихээр өссөн хоёр дахь тохиолдол болжээ.

“Украины нөхцөл байдлаас гадна шатахууны үнэ гол төлөв өсдөг улирал ирж байгаатай холбоотойгоор америкчууд шатахуунд урьд хожид төлж байгаагүй их мөнгө төлөхөд бэлтгэх хэрэгтэй болж байгаа бололтой байна” гэж “GasBuddy” судалгааны компанийн мэргэжилтэн Патрик Де Хан мэдээлжээ.

АНУ-д 2008 оны долоодугаар сарын 17-нд нэг галлон шатахууны дундаж үнэ 4.10 ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Ням гаргийн байдлаар, АНУ-ын мужуудаас шатахууны дундаж үнэ хамгийн өндөр байдаг Калифорнид нэг галлон шатахуун 5.29 ам.доллар байсан бол эсрэгээрээ хамгийн бага байдаг Миссурид 3.60 ам.доллар байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *