Categories
мэдээ цаг-үе

Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна || DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 4-5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч, 5-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *