Categories
мэдээ цаг-үе

Япон улс руу зорчих иргэдийн анхааралд || Dnn.mn

Япон Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн мөрдөх шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ нийтэд зарлалаа. Энэ нь Япон руу буцах болон зорчих иргэдэд хамааралтай байна.

Хилээр нэвтэрсний дараах гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацааны өөрчлөлт

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн иргэд

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаарлагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно.

Гурав дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

Хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээ

Вакцины гэрчилгээ нь доорх нөхцөлийг хангасан байх.

  • Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
  • Гэрчилгээнд Япон болон англи хэлээр Овог нэр, Төрсөн он сар өдөр, Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, Вакцин хийлгэсэн өдөр, Вакцины тоог бичсэн байх

Доорх вакцины аль нэгийг хоёр удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ

Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр

  • “Pfizer” үйлдвэрийн Комирнати” вакцин,
  • “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин,
  • “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин

Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.

Доорх вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ

(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)

  • “Pfizer” үйлдвэрийн Комирнати” вакцин,
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

Хилээр нэвтэрсний дараа олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тухай

Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорх цахим хуудаснаас үзэх боломжтой.

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *