Өнөөдөр А.Цэрэнбат, Д.Монголхүү нар мэдэгдэл хийж, ОХУ, Украин хооронд үүсээд буй асуудлаар “NoWar” жагсаал зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Тодруулбал, А.Цэрэнбат “Орос, Украин хоорондох зөрчилдөөн эхлээд долоо хонож байна. Монголын залуучуудын эвлэлүүд нэгдээд “NoWar” буюу дайн хэрэггүй жагсаалд зохин байгуулж, үзэл бодлоо илэрхийлэхээр боллоо. Дэлхийд дайн хэрэггүй, бид аль нэг талд нь орохгүй. Бидэнд ардчилал энх тайван хэрэгтэй. Тиймээс маргааш буюу гуавдугаар сарын 1-ний эх орончдын өдрөөр “No double standart”, “Хэвтүүл”, “Монгол туургатны төв холбоо” хамтраад төв талбайд жагсаж, үзэл бодлоо илэрхийлнэ. Бидний илэрхийлж буй гол санаа нь Монголд, дэлхийд дайн хэрэггүй. Өнөөдөр бид дайны бодит үнэнг харж байна, олон залуучууд амь насаа алдаж, улс орон сүйрч байна. Энэ хүнд үед МҮОНРТ нэг талын байр суурийг гаргаж, зөвхөн Орос улсын дайны мэдээг орчуулан хүргэж байгаа нь өрөөсгөл юм. Монголчууд аль нэг талын барихгүй. Дотооддоо эв нэгдэлтэй баймаар байна. Өнөөдөр өөрсдийнх нь эсрэг дуугарсан залуучуудыг барьж хорьдог, бид цөөхүүлээ учир эв нэгдэлтэй байх ёстой” гэлээ.