Categories
мэдээ нийгэм

Ё.Жаргалсайхан: Улсын хилээр орж ирсэн 2332 чингэлгээс эргэлтэд оруулахаар 653-ыг нь буцаасан || DNN.mn

Замын-Үүд боомтоор нөгөөдрөөс чингэлгээр бараа татаж эхэлнэ | News.MN

Улсын хилээр өчигдөр 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг орж ирснийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, 20 тонны чингэлэг 31, 40 тонны 32 чингэлэг орж иржээ.

Ингэснээр нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-нийг дуустал хугацаанд 1,798 машинаар 20 тонны 1,081, 40 тонны 1,351 буюу нийт 2,332 чингэлэг ачаа барааг улсын хилээр нэвтрүүлээд байна.

Мөн дээр дурдсан хугацаанд 225 машин орж ирсэн байна.

  • Суудлын машин 38
  • ачааны машин 148
  • ковш 17
  • сэрээт хутгагч 5
  • ачаатай автомашин 8
  • усны машин 2
  • цемент зуурагч машин зэрэг тээврийн хэрэгслүүд орж ирсэн байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Өнөөдрийн байдлаар орж ирээд буй 2,332 чингэлгээс буцааж гаргах, эргэлтэд оруулах нь чухал байна. Одоогоор 653 чингэлэг буцсан. Хятадын талд чингэлгийг ариутгаж хүлээлгэж өгсний дараагаар тэндээ мөн ариутгадаг. Ийнхүү хоёр талдаа ариутгаж, тусгаарласны дараа эргэлтэд орж байна. Ариутгалын төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараагаар эргэлтэд орох явц нь нэмэгдэнэ гэж харж байгаа.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн талбайд нийт 807 чингэлэг гаргахад бэлэн, хүлээгдэж байна. Мөн Замын-Үүд дэх чингэлэг тээврийн зохион байгуулалтын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хэвшиж байгаа.

Өдөртөө 60-70 чингэлэг солилцож байна. Энэ нь талбайгаараа хязгаарлагдаж байгаа тул өргөсгөхөөр Хятадын талтай санал солилцож, зураг төслөө боловсруулж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *