Categories
мэдээ нийгэм цаг-үе

Холливудын дөрвөн кино компани Монголд зураг авалтаа хийнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох “Венецийн Биенналь”-д оролцохоор болсон талаар салбарын сайд мэдээллээ.

Соёлын сайд Ч.Номин “Хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарын хөгжлийг соёлын салбартай холбох бодлогыг барин ажиллаж байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох “Венецийн Биенналь”-д оролцох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тиймээс манай урлагийн салбарынхан Соёлын яамны дэмжлэгтэйгээр дээрх хоёр наадамд оролцох боломж бүрдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь соёл урлагийн салбарын аж ахуй нэгж, уран бүтээлчдийг бодитоор дэмжиж буй нэг хэлбэр юм. Бидний хувьд аялал жуулчлалын салбартай нягт уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татахын тулд яамтай хамтран National brand-ээ хөгжүүлэхийн тулд үзэсгэлэн наадмуудад соёлынхоо бүтээлүүдийг таниулж, үзүүлэх нь чухал юм. “Венецийн Биенналь” нь 1895оноос хойш зохион байгуулагдсан, дэлхийн хэмжээний томоохон наадам бөгөөд бизнес, урлагийн нэр хүндтэй төлөөлөл ирэхээс гадна олон улсын 8000 гаруй хэвлэлийнхэн сурвалжилдаг.

Каннын кино наадамд оролцох зорилго нь бид өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих хуулийн төслийг баталсан ба ингэснээр дэлхийн киног Монголд бүтээх боломжтой болсон гэдгээ таниулах талбар хэмээн харж байна. Ингэхийн тулд гаднын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, продюсерүүдийг Монголд уран бүтээлээ хийх боломжийг бүрдүүлнэ. Нэрийг нь зарлах боломжгүй ч бид Холливудын дөрвөн кино компанитай хамтран ажиллахаар болсон ба Монголд хийх эхний зураг авалтаа энэ зургаадугаар сард төлөвлөсөн. Энэ нь хууль хэрэгжиж буйг илтгэхээс гадна Монголыг дэлхийд эерэгээр таниулах кино, шторкуудад дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарлаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл соёл урлагаар дамжуулан улс эх орноо таниулах, жуулчдыг таниулна гэсэн үг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *