ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмаа цааш нь үргэлжлүүлэхээр боллоо. Ийнхүү 15 настай тэрбээр тэмцээний бэлтгэлдээ гарлаа.
Тодруулбал, Спортын Арбитрын Шүүх /CAS/-ээс Камила Валиеваг маргааш /2022.02.15/ болох уран гулгалтын ганцаарчилсан тэмцээнд оролцохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Учир нь, Спортын Арбитрын Шүүх Камила Валиевагийн допингийн хэргийн асуудлаарх Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ болон Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/, мөн Олон Улсын Тэшүүрийн Холбоо /ISU/ зэрэг байгууллагуудын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосныг зарлалаа.
Хоёрдугаар сарын 15-нд уран гулгалтын ганцаарчилсан тэмцээний богино хэмжээний хөтөлбөр товлогдсон ба Валиева эл тэмцээнд 26 дугаартай оролцохоор боллоо.