Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
– Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ –
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна\
- Нэгдүгээр сарын 31-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 3-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 2, 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.