Засгийн газрын 26 дугаар тогтоолын дагуу Замын-Үүд боомтод тусгай журам хэрэгжүүлэхээр цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгааг ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр хэллээ.
Мөн тэрбээр ачаа тээвэртэй холбоотой авлигын талаарх санал гомдол иргэн, хуулийн этгээдээс ирээгүйг мөн онцолсон юм.
Цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр “Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг улсаас дааж байгаа. Тиймээс үүн дээр авлига өгөх, ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй.
Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй” гэлээ.