Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Галуут суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Галуут суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн “Ёлын гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн аж. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *