Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 147 эерэг тохиолдол батлагдлаа

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 147 эерэг тохиолдол батлагдлаа.

Тус аймагт батлагдсан 147 тохиолдлын 87 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 12 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж буй иргэдээс 11 тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 147 тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 27 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 704 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 178 тохиолдол нэмэгджээ.

Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн 9, 0-17 насны 13 хүүхэд, хүнд 3, хүндэвтэр 90 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *