Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 1194 өрөө бэлджээ

Коронавирусийн омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргасан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болжээ.
Гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлахтай холбогдуулан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-д өөрчлөлт оруулж байгаа юм. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас, дээрхи тусгаарлах байр, зочид буудлуудад хяналт, шалгалт хийж ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *