Кентаккид хар салхи дэгдэж олон хүний амь нас эрсдээд байна. Энэ гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 100 давах магадлалтай гэж тус мужийн амбан захирагч хэлжээ.
Амбан захирагч Энди Бешиар хэлэхдээ, энэ бол муж улсын түүхэн дэх хамгийн аймшигтай хар салхи бөгөөд дор хаяж 80 хүн нас барсан нь батлагдсан. Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар буурч байна” гэсэн юм. Хар салхи мянга мянган хүний орон гэрийг нурааж, 365 км замыг бүхэлд нь сүйрүүлжээ. Бешиар хамгийн их хохирол амссан Мэйфилд хотод ажиллах үеэрээ “Бид илүү олон хүмүүсийг олно гэж найдаж байна” гэж хэлсэн. Гэвч бямба гарагийн өглөөнөөс хойш нэг ч хүн амьд олдоогүй байна. Өмнө нь 1925 оны гуравдугаар сард АНУ-ын Миссури мужид 219 миль үргэлжилсэн шуурга болж, 695 хүний амийг авч одсон. Хавар, зуны саруудаас өөр улиралд ийм зүйл тохиолдох нь маш ховор байдаг аж.