Categories
мэдээ нийгэм

Олимпийн наадамд оролцсон Монголын тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа


ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өнөөдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна. Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *