Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ Швейцарын Женев хотноо ирэх долоо хоногт зохион байгуулахаар товлоод байсан Сайд нарын 12 дугаар бага хурлыг коронавирусний шинэ хувилбарын улмаас зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсантай холбогдуулан хойшлуулахаар шийдвэрлэжээ.
ДХБ-ын төв байранд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан энэхүү бага хурлаар загас агнуурын татаастай холбоотой асуудал болон “COVID-19”-ийн вакцинуудын патент, оюуны өмчийн бусад хамгаалалтыг түр хугацаагаар цуцлах тэргүүтэй олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Гэвч Швейцарын эрх баригчид коронавирусний “Омикрон” хувилбарын улмаас Африкийн орнуудаас ирэх нислэгүүдийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаснаар бүх оролцогч биечлэн оролцох боломжгүй болсон тул ДХБ-ын 164 гишүүн орны Элчин сайд нар бага хурлыг хойшлуулахаар тохиролцсон байна.