Австри улс коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг дахин сэргээх төлөвтэй байна.
Вакцин хийлгээгүй хүмүүст хорио цээрийн дэглэм тогтооно гэж мэдэгдсэнээс хойш ийнхүү хэдхэн хоногийн дараа холбогдох мэдэгдлийг хийлээ.
Хорио цээрийн дэглэм 2021.11.22-ны даваа гарагаас эхлэн хэрэгжинэ.
Австри улс бол энэ намар хөл хорионы дэглэмийг дахин сэргээж буй Европын анхны улс болж байна.
Тус улсын хэмжээнд бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэмийг арав хоногооор сунгана гэж заажээ.
Мөн 2022.02.01-нээс эхлэн заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой гэж тусгажээ.