Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Халиун: Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой

Mongolian Entertainment”-ийн бүжигчин, бүжгийн багш МУСТА Б.Халиунтай ярилцлаа.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Баасанжавын Халиун гэдэг. Одоогоор “Mongolian Entertainment” хамтлагийн бүжиг дэглээч, бүжгийн багш, бүжигчнээр ажиллаж байна. Мөн “Ододтой бүжиглэе” шоуны үндсэн prodansers-ийн нэг гэж явдаг. Миний үндсэн мэргэжил бол Ардын бүжгийн жүжигчин.

No description available.

-Таныг бүжигчин болоход нөлөөлсөн зүйл байгаа юу?

-Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж эхэлсэн. Өвөө эмээ маань хүүхдийн ордны бүжгийн дугуйланд бүжиглэж байгаад бүжгийн багш болж байсан. Тэднийг дуурайгаад бүжигт их дуртай болсон доо.

-Бүжигчин хүнд давуу тал их бий юү?

-Давуу тал гэвэл олон уран бүтээлд оролцож, тайзан дээр гарч, олон хүмүүстэй ажиллаж сурна. Мөн дотоод болон гадаад гоо сайхандаа анхаарч, байнгын дасгал хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндээ анхаарах гээд давуу тал олон бий. Хааяа золиос шаарддаг тул сул тал ч байгаа.

-Хамгийн их чадвар шаардсан тэмцээн юу байв?

-Би тэмцээнд төдийлөн орж байгаагүй. Хөгжим бүжгийн сургуулиас зарим тэмцээн уралдаанд оролцохыг хориглодог байсан. Нууцаар чөлөөт бүжгийн тэмцээнд их оролцоно. Дараа нь багш нартаа баригдана(инээв). Тэр үед шүүгчээр ажиллаж байсныг мэдэлгүй л тэмцээнд оролцоод баригддаг байсан даа. Чөлөөт, шоу, энтертаймент талруугаа бүжиглэх сонирхолтой.

-“Ододтой бүжиглэе” шоунд оролцож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. “Ододтой бүжиглэе” шоунд оролцоход BBC телевиз рүү видео, танилцуулгаа явуулдаг юм билээ. Тэндээсээ шалгардаг. Тэгээд латин стандарт төрлөөр бүжиглэдэггүй, суурьгүй байсан ч оролцож буй шоу маань энтертаймент учраас сонгогдсон байх гэж боддог. Латин стандарт маягаар бүжиглэх нь их сонирхолтой байсан шүү.

-Өндөр өсгийт бүжгийн хөгжлийн талаар яривал…?

-Өндөр өсгийт бүжгийн төрлийг хүмүүс одоо л сонирхож эхэлж байгаа. “Highheels” нь Европ болон Азийн бусад орнуудад дэлгэрээд удаж байна. Ер нь гутал сонгох нь их чухал. Урд тал нь бөөрөнхий, онгорхой ч юмуу, аль болох зөөлөн, алхахад эвтэйхэн гутал сонгохыг зөвлөдөг.

No description available.-Ер нь урлагийн хүний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн байдаг байх?

-Би бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан багшаасаа үлгэр дуурайлал их авдаг. Миний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн бол багш маань.

-Таны авч байсан шагналуудаас сэтгэлд үлдсэн ямар шагнал байсан бэ?

-Би шагналд шунаад байдаггүй юм. 2019 оны шинэ жилээр Ш.Баасан багш маань намайг СТА болгосон юм. Тэр үед л илүү их хичээж, амжилтад хүрнэ гэж бодсон.

-Кик боксоор хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Кик боск спортод их дуртай. 2017 онд дүүгээ хүргэж өгч байхдаа хараад гоё санагдаж билээ. Тэр үед жирэмсэн байсан болохоор явж болохгүй. Дараа жилээс нь хичээллэж эхэлсэн. Кик бокс гэдэг эрч хүч, урам зориг өгдөг гайхалтай спорт шүү дээ.

No description available.

-Солонгост мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан билүү?

-Тийм ээ. Солонгост модерн, контемпорари төрлөөр мэргэжил дээшлүүлсэн. Солонгос бүжигчидтэй өөрийгөө харьцуулж тэднээс суралцаж ирсэн.

-Бүжгийн урлагаар суралцаж буй хүүхдүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой зүйл гэж боддог. Заавал урлагийн хүн болно гэхээс илүү өөртөө тохирсон хэмжээнд бүжгийг мэдрээд бага багаар хичээллэвэл дотоод сэтгэл хөглөгдөж, мэдрэмж хөгжиж байдаг. Тийм болохоор сонирхож байвал зориглоод хичээллээрэй гэж хэлье даа.

No description available.

О.ЭНХМӨРӨН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *