Categories
гадаад мэдээ

Хөнгөн атлетикийн төрөлд 105 настай эмэгтэй дэлхийн дээд амжилт тогтоолоо

АНУ-ын Луизиана мужийн оршин суугч, 105 настай Жулия Хокинс хөнгөн атлетикийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Тэрээр Ахмадын олимпийн 100 метрийн зайд 01:02:95 минут (1 минут 2 секунд) гүйж барианд оржээ. Үзэгчид түүнд “Хар салхи” гэдэг хоч өгсөн байна. Олимп арваннэгдүгээр сарын 6-нд Луизиана мужид болсон юм.

Жулия Хокинс өмнө нь 2019 онд 100+ насны ангиллын 50 метрийн зайд 46,07 секундын амжилтаар мөн дэлхийн хамгийн хурдан гүйгч болж байжээ.

Сонирхуулахад тэрээр 101 насандаа хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *