Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу иржээ

Улсын их баяр наадмыг тохиолдуулан наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Уг барилдаанд шөвгөрсөн 16 бөх мөн өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгөөд байсан юм. Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу бүгд ирсний дараа мэдээллэхээ мэдэгдээд байсан.

Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд шинжилгээний хариуг аравдугаар 17:00 цагт ирүүлэхээр мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *