Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Түүхэн барилгыг аврах уу, газрын хөрснөөс арчих уу?

Олны дунд “Гоожингийн өндөр” хэмээн нэрлэгдэж ирсэн тэртээ 1914 оноос үүх түүх нь эхлэх нэгэн барилга Улаанбаатар хотод бий. Уг барилгын түүхийг сөхвөл “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд уг хоёр давхар байшинг бариулж байсан түүхтэй. Уг байшинг 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, зүүн Сэлбийн зүүн хэсэг, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно,”Баянзүрх” захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг. Мөн уг газар Хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Дамдины Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж, 1922 он хүртэл тэндээ амьдарч байсан гэдэг.


Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй уг хоёр давхар барилгыг нурааж, орон сууц, зогсоол барихаар иргэдээс гарын үсэг цуглуулах болсон талаар мэдээлэл гараад буй юм.

Тэгвэл уг мэдээлэл хэр ор үндэстэй болон Монголын түүхийн нэг хэсэг болсон “Гоожингийн өндөр” хэмээх 100 жилийн насжилттай уг барилгын өнгө төрх өдгөө хэрхэн оршиж буй талаар сурвалжлахаар уг барилгыг зорилоо.

No description available.

Гоожингийн өндөр” нь “Баянзүрх” захын урд байх бөгөөд барилгыг тойрон орон сууцнууд баригджээ. Хэн ч харсан хуучирч хаягдсан барилга, барилга гэхэд ч хэцүү, балгас болж. Дээвэр, цонх нь онгойсон хана, тоосго нь нурсан хэзээ мөдгүй газрын хөрснөөс арчигдах гэж буй мэт дүр төрх харагдана. Харахад ч таатай биш хоосон мэдрэмжийг төрүүлэх уг барилгыг хамгаалж гурван жилийн өмнө гадуур нь хаашаа барьсан гэнэ. Монголын түүх соёлын дурсгалт газарт тооцогдох уг барилгыг өдийг хүртэл хэн ч анхааралдаа аваагүй гэдэг нь илт байлаа.

No description available.

Ингээд уг барилгын эргэн тойронд амьдрах оршин суугчдаас “Гоожингийн өндөр” гэх барилгыг нураах гэж буй талаар ямар мэдээлэлтэй буйг тодрууллаа.

Иргэн Б: Би энэ хавьд хар багаасаа амьдарсан. Намайг бага байхад л энэ байшин байдаг байсан. Дамдины Сүхбаатар гуай амьдарч байсан гэдэг шүү дээ. Энэ барилгыг нураах гэж байгаа гэсэн цуу яриа бол сонссон. Яг надаас ирээд гар, хөлийн үсэг бол аваагүй. Ийм түүх соёлын дурсгалт газраа нураахын оронд сэргээн засварлаад авбал зөв байх. Одоо бол түүх соёлын дурсгалт газар гэж хэн ч харахгүй байдалтай л байна.

Иргэн О: Анх энд нүүж ирэхэд энэ барилга байж л байсан. Олон жил ийм байдалтай байгаа гэсэн. Хажуугаар нь явахад, харахад ч таагүй байдаг. Болдог бол нураагаасай гэж боддог. Одоо бол архичид цугладаг газар болсон. Эргэн тойронд нь амьдрахад хэцүү байдаг.

Иргэн М: Энэ “Гоожингийн өндөр” гэх байшингийн яг хойд талын байранд амьдардаг. Уг нь түүх соёлын газар гээд нураахгүй байлгаад байдаг юм шиг байгаа юм. Харахад бол эвгүй байдаг. Хүүхдүүд ч шөнө орой явахад тухгүй. Ядаж байхад архичид , гэр оронгүй хүмүүс их хонож өнждөг. Сүүлийн үед нураах болсон талаар гарын үсэг цуглуулж явна гэсэн яриа гараад байгаа. Би бол сайн мэдэхгүй байна.

No description available.

Иргэд уг барилгын өнгө үзэмжинд тийм ч таатай байдаггүй нь илт байлаа. Монголын төр засаг хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажил огт хийдэггүй нь үүнээс харагдах биз.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

No description available.

No description available.

Н.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *