Categories
амьдралын-өнгө мэдээ

Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ

Монгол орны бэлчээр, хадлангийн талбай 112 сая га бөгөөд нийт газар нутгийн 74.6 хувийг эзэлдэг. Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох бэлчээрийн газар сүүлийн 10 гаруй жилд (2010 оныхыг 2019 оныхтой харьцуулахад) 925 мянган га-аар буурсан дүн гарчээ.

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр батлагдсан. Энэ хууль орон нутагт долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр малчид албан татвар төлж эхлээд байна.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж буй. Ингэснээр зун намрын бэлчээрт худаг барьж байгуулах, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хадлангийн талбайг хаших зэрэг ажлуудад хөрөнгө оруулалт хийх, малчид дундын бэлчээрээ ашиглах явдалд илүү хариуцлагатай хандах шинэ бодлого хэрэгжиж эхлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *