Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1744 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 917 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 827 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1534 болов.
Сүүлийн 24 цагт 6064 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 18764 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн 9323
- хүндэвтэр 6900
- хүнд 2155
- нэн хүнд 386