Microsoft” компанийн хувьцааны ханш өсөж, эргэн сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрлээ. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын бондын өгөөж эрс өсөж, “Технологийн аварга”-уудын хувьцааны ханш унаад байсан юм.
Харин “Microsoft”-ийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар нэг хувиар өсөж, 307.28 ам.доллар болжээ. Энэ нь наймдугаар сарын 20-нд тогтоогоод байсан дээд түвшинд эргэн хүрсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн тус компанийн хувьцааны ханш дөрвөн өдөр дараалан өсжээ. Энэ хугацаанд есөн хувиар өссөн байна.
“Microsoft” аравдугаар сарын 26-нд санхүүгийн жилийн I улирлын тайлангаа танилцуулах товтой байгаа юм.