Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хэнтийгээс Ц.Идэрбат, СХД-ээс Э.Батшугир хамгийн их санал авч, УИХ-ын гишүүн болох нь тодорхой болов

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирц 50 хувийн босго даваагүй тул 131 хэсгийн хороонд өнөөдөр нэмэлт санал хураалт өнөөдөр зохион байгууллаа. Нэмэлт санал хураалтаар Хэнтий аймагт ирц 46.64 хувь Сонгинохайрхан дүүрэгт 48.89 хувьд хүрчээ.

Өчигдөр оройн 23 цагийн байдлаар хэсгийн хороодоос СЕХ-ны төв серверт ирсэн урьдчилсан дүнг танилцуулж байна.

Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт

  • Ц.Идэрбат /МАН/ – 16,696
  • Б.Гарамгайбаатар /АН/ – 4,363
  • М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ – 738
  • А.Бархүү /ИЗНН/ – 372
  • Д.Баатаржав /ШИНЭН/ – 235
  • Д.Чулуунбат /АТОЗН/ -201

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт

  • Э.Батшугар /МАН/ – 28,537
  • Б.Найдалаа /ЗХЭЭ/ -7,365
  • Э.Бат-Үүл /АН/ -6,143
  • А.Отгонбаатар /ҮБЗН/ – 4,313
  • Ш.Гантулга /ИЗНН/ – 3,736
  • Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 2,543
  • Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,701
  • Л.Цог /ДМН/ -266
  • Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 146
  • А.Батдорж /АТОЗН/ – 129 санал аваад байна.

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтийн 18 дугаар тойргоос Ц.Идэрбат, Сонгинохайрханы 28 дугаар тойргоос Э.Батшугир сонгогдож, УИХ-ын гишүүн болох нь тодорхой боллоо.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж албан ёсны дүнг танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *