Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Г.Угалзцэцэг “MR.Olympia” тэмцээний 4 дүгээр байрт, охин М.Мойлоо нь шилдэг тавд шалгарчээ

Бодибилдинг, фитнесийн спортын олимп хэмээгддэг “MR.Olympia” тэмцээнээс МУГТ Г.Угалзцэцэг шилдэг тавд шалгарч, 4 дүгээр байрын медаль хүртжээ. Харин түүний охин М.Мойлоо уг тэмцээний “бикини C” ангилалд шилдэг тавд шалгарсан байна.

Тэмцээнийхээ амжилтын талаар МУГТ Г.Угалзцэцэг “Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Өөрийнхөө ангилалд Мексик, Өмнөд Америк, Бразил гаралтай 30 гаруй тамирчинтай өрсөлдөн 4 дүгээр байрт орлоо. Би дотроо “Энэ олон гайхалтай тамирчнаас шалгарч чадах болов уу” гэсэн айдастай байсан гэдгээ нуумааргүй байна. Миний хувьд гарахыг хүссэн, өрсөлдөхийг хүссэн бүх тайзан дээрээсээ медальтай буусан.

Нийт монголчууддаа, МБФХ, үе үеийн тамирчид, гэр бүл, найз нөхөд, CHAMPFITNESS-ийн агуу гэр бүл, тэр дундаа намайг үргэлж хурцалж, өдөөж зоригжуулан дэмждэг хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн Америкт амьдардаг олон монголчууд маань танихгүй мөртлөө биднийг дэмжихээр ирсэн байсан. Маш их баярлалаа” хэмээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *