Categories
мэдээ нийгэм

Хүн амын долоон хувийг ахмадууд эзэлдэг

Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос жил бүрийн энэ өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг тунхаглаж байсан билээ. Энэ жилийн хувьд Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хүн амын долоон хувийг өндөр настнууд эзэлдэг. Ахмадуудын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдран суудаг бол 31 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна.

Түүнчлэн ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд эрчүүдийн 87 хувь нь цэргийн алба хааж байжээ. Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрүүд хэрэгждэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *