Categories
гадаад мэдээ цаг-үе

Нигерийн шоронгоос 240 хоригдол оргожээ

Нигерийн хойд хэсэгт орших Коги мужид байрлах шоронгоос 240 хоригдол оргосон талаар CNN мэдээллээ. Өчигдөр зэвсэгт этгээдүүд шорон руу халдсан бөгөөд энэ үеэр тус шоронд 294 хоригдол хоригдож байснаас 240 нь оргожээ гэж орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

Халдлага үйлдэгчид шоронгийн байрны блокийг нураахын тулд тэсрэх бодис ашиглан шоронгийн хашаанд нэвтэрсэн бөгөөд хүнд зэвсэглэсэн ачааны машинаас цагдаа нар луу гал нээж, тэсрэх бөмбөг зэргийг шидсэн байна. Зэвсэгт мөргөлдөөний үүний улмаас нэг цагдаа амиа алдаж, шоронгын харгалзагч хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хууль хүчний байгууллагынхан шоронгоос оргосон хоригдлуудыг олж буцаан баривчлах ажиллагааг эхлүүлээд буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *