Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Маргааш өдөр говийн аймгуудын нутгаар усархаг бороо орохыг анхааруулж байна.


2021 оны 09 сарын 13-ны 20 цагаас 09 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 15-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *