Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон дагагчтай жиргээчид “Twitter”-ээс мөнгө олох боломжтой болжээ

Twitter олон дагагчтай хэрэглэгчдэд мөнгө олох боломжийг олгосон “Super Follows” үйлчилгээгээ танилцууллаа.

10 мянгаас дээш дагагчтай жиргээчид Super Follows үйлчилгээг идэвхжүүлснээр түүний нийтлэлийг зөвхөн мөнгө төлсөн буюу “Subscribe” хийсэн хэрэглэгчид унших боломжтой болох юм.

Шинэ функцийг одоогоор зөвхөн Канад, АНУ-д байрлах iOS үйлдлийн систем дээр буюу iPhone гар утас хэрэглэгчид ашиглах боломжтой.

Төлбөр төлсөн Super Followers нь дагаж байгаа хүндээ тусгай тэмдэгтээр танигдана.

Twitter компани уг үйлчилгээг долоо хоногийн дараа дэлхий даяар нээлттэй болгох ба удахгүй Android гар утасны хувилбарыг бэлэн болгоно гэв.

Super Followers нь төлбөрөө Stripe ашиглан төлөх бөгөөд сарын 2.99, 4.99 эсвэл 9.99 ам.доллар гэсэн төлбөрийн хувилбартай.

Super Follows идэвхжүүлсэн жиргээчдийн хувьд нийт төлбөрийн 97 хувийг ашиг болгон хүртэх боломжтой.

Гэхдээ Twitter-ээс үүнд хязгаар тогтоосон ба нэг хүний амьдралын насан туршийн хэрэглээний хэмжээ буюу орлого нь 50 мянган ам.долларт хүрсэн жиргээчид цаашид 80 хувиас нь ашиг хүртэх юм.

Super Follows үйлчилгээг авах боломжгүй хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой.

Уг үйлчилгээг авахад 10 мянгаас дээш дагагчтай байх, 18 нас хүрсэн байх, сүүлийн 30 хоногт 25-аас олон жиргээ оруулсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *