Categories
мэдээ нийгэм

Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, хашаа барьж байсан үйл ажиллагааг зогсоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барих гэж байгаа талаар тус хотхоны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Тайм тауэр” хотхоны орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр хашааны суурийн бетон цутгаж байгаа “Камдер” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барьсан суурийг албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *