Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчино

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн 14.00 цагаас Англи хэлний шалгалт авах юм.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;

  • 15-16 настай 27 шалгуулагч
  • 17 настай 1675 шалгуулагч
  • 18 настай 25082 шалгуулагч
  • 19 настай 13636 шалгуулагч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *