Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Тархины тухай сонирхолтой баримтууд


1. Тархины хувьд бодит байдал ба төсөөлөл нь нэг зүйл.

Тархи нь ямар нэгэн бодлыг бодит эсвэл төсөөлөл гэдгийг мэдэлгүйгээр ханддаг. Тиймээс л өөдрөг бодолтой хүн илүү жаргалтай байдаг аж.

No description available.

2. Оюуны ажил тархийг ядраадаггүй

Тархи ядарсан мэдрэмж нь бидний сэтгэл хөдлөлөөс болдог.

3. Тархи ихэвчлэн автомат горимд ажилладаг

Бидний ихэнх бодлууд өмнөх өдрийн бодлууд байдаг. Тийм болоод гутранги үзэлтэй хүмүүст өөрчлөгдөх хэцүү байдаг. Ер нь бясалгал хийж, тархиа цэвэрлэх нь зүйтэй юм.

4. Бид бодож байгаа зүйлээ хардаг

Та юу хармаар байна түүнийгээ бодож төсөөлөх хэрэгтэй.

5. Тархийг булчин шиг дасгалжуулах хэрэгтэй

Тархинд булчин шиг дасгал хөдөлгөө хэрэгтэй. Цэвэр агаарт дасгал хийх, шинэ зүйл сурах, зөв хооллолт, сайн унтах, шинэ газар үзэх, ном унших гэх мэт дасгалуудаас хийж болох юм.

6. Тархи амардаггүй.

Биднийг унтаж байхад ч гэсэн тархи ажиллаж л байдаг.

7. Хааяа тархийг цэвэрлэх хэрэгтэй

Мянга мянган сөрөг бодлуудаар дүүргэхгүйн тулд тархиа цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд бясалгал хийхийг зөвлөж байна.

8. Мартах нь сайн. Учир нь мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгална

Шинэ дурсамжаа хадгалахын тулд бид хуучин дурсамжаа бага багаар мартдаг. Ерөнхийдөө таагүй зүйл, бодохыг хүсдэггүй дурсамжуудаасаа туршлага хуримтлуулсныхаа дараа ангижирч гэгээлэг дурсамжуудаар дүүргэх хэрэгтэй.

9. Тархи өвдөлт мэдэрдэггүй

Тархинд өвдөлт мэдрэгч байдаггүй нь хачирхалтай.

10. Бид өөрсдийн тархийг өөрчилж чадна

Шинэ зүйл хийхэд үүнтэй зэрэгцэн маш олон мэдрэлийн холбоосууд бий болдог. Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг чадахгүй гэж бодвол тархины гүнд энэ бодол нь аль хэдийнэ биелэлээ олж эхэлдэг. Харин чадна гэж бодвол тархи таныг зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

Г.Байгальцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *