НМХГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна. Үүнд:
1. 2021 оны ЭЕШ-ын үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
2. 2021-2022 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
3. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
4. Барилга угсралтын ААН-үүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлж байна.
СӨБ 226 байгууллага, ЕБС 144, мэргэжил сургалтын 6 байгууллага, дээд боловсролын 25 байгууллага, хүнсний хангамжийн 5 төв буюу нийт 406 байгууллагыг хамруулжээ.
2012-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлэв.
- Удирдлага нь сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангуулах
- Хичээл эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх
- Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах.