Categories
мэдээ улс-төр

Засгийн газар дараах асуудлаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах Үндэсний хороодыг байгуулахаа мягмар (2021.08.17) гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчид болон байгууллагуудын төлөөллүүдтэй уулзах үеэрээ танилцуулсан.

Ерөнхий сайд Үндэсний хороодыг өөрөө ахлахаа мэдэгдсэн бөгөөд үүнд:

  • Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр тус тус байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *