Categories
мэдээ нийгэм

Хоёр жил гацаад байсан дулааны шугам угсралтын ажлыг эхлүүллээ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар 2019 онд эхлүүлсэн тус дүүргийн есдүгээр хорооны цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэлх хугацаанд дуусаагүй байгаа тул дулааны шугамын угсралтын ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Захирагчийн албанд ханджээ.

Дүүргийн цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “Хүрд” ХК-ийн ашиглалт борлуулалтыг хариуцан ажиллаж буй Дэнжийн 1000-ын УДДТ-ын хоёрдугаар хэлхээнд холбогдохоор техникийн нөхцөл олгож ашиглагч байгууллагаас техникийн тодруулга авч, зураг төслийг зөвшилцөлгүйгээр батлуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн хэдий ч хоёр жил гацсан тул холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, мэргэжилтэн О.Батмөнх, Д.Сүхбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, есдүгээр хорооны Засаг дарга С.Уянгазул, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн Шинэ хэрэглэгчийн хэлтсийн ахлах инженер н.Мөнхтөр, “Хүрд” ХК-ийн инженер Н.Бүжинин, Рутан ХХК-ийн захирал н.Бямбабаатар нар оролцож зураг төсөлд өөрчлөлт оруулан УДДТ-ийн хоёрдугаар хэлхээний Ф150 мм-ийн голчтой шугамаас дулааны худаг гарган тусдаа салаа шугам татаж авах техникийн шийдлийг гарган маргааш буюу наймдугаар сарын 18-ны өдрөөс ажлыг эхлүүлж 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *