Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналт, дуучин Боб Диланыг 1965 онд хүүхэд хүчирхийлсэн хэмээн буруутгажээ

Америкийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Боб Диланыг 56 жилийн өмнө буюу 1965 онд хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. Манхэттений Дээд шүүхэд түүний эсрэг нэгэн эмэгтэй нэхэмжлэл гаргасан бөгөөд уг баримтад түүнийг 12 настай охинтой бэлгийн харилцаанд орсон тухай бичсэн байна.

Уг нэхэмжлэлийг гаргасан 68 настай эмэгтэй нь Коннектикут мужид амьдардаг ба нэрээ нууцалж, шүүхийн баримтад зөвхөн J.С. гэсэн хоёр үсгээр өөрийгөө танилцуулжээ. Дилан Нью-Йорк дахь гэртээ түүнд зургаан долоо хоногийн турш мансууруулах бодис, согтууруулах ундаа өгч, бие махбодийн хүчирхийлэлд автуулж байсан тухай дурдсан байна. Мөн сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, сэтгэцийн гэмтэл үүсгэсэн хэмээн буруутгажээ.

Өдгөө 80 настай дуучны төлөөлөгч нар үүнийг гүтгэлэг, ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байгаа юм.

Боб Дилан урлагт хөл тавьснаас хойш 60 жилийн хугацаанд 125 сая ширхэг цомог борлуулж, хэд хэдэн удаа “Грэмми” шагнал хүртэн, Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон, Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *