Ма Тун Сог нь 1971 онд төрсөн бөгөөд өдгөө 50 хүрч байна. Жүжигчин болохоосоо өмнө Америкт холимог тулааны тамирчдын хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч хийдэг байжээ.
Сонирхуулахад “Солонгос, Америкийн давхар иргэншилтэй бөгөөд гадаадад нэр нь Don Lee юм. Ма Тун Сог өдгөө фитнесст олон цагийг өнгөрүүлдэг.
Түүний хувийн амьдрал их нууцлаг байдагт нь охид бүсгүйчүүд таатай хандаж, одоо хүртэл найз бүсгүй, эхнэргүй байх хэмээн “найдлага тээдэг” байв. Чухам Ма Тун Сог нэгэн бүсгүйтэй 4 жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ онд түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн аж.
Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Нөхөр болох хүнтэйгээ адил халуухан бие галбиртай түүнийг заримдаа “Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй” ч гэж нэрлэдэг аж. Тэрээр Ма Тун Согоос 17 насаар дүү юм.
Хэдий насны зөрүү их ч хоорондоо ижил төстэй зүйл маш олонтой бөгөөд хамт байхдаа өсвөр насны хосууд шиг л хөгжилтэй, өхөөрдөм байдаг гэжээ. Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн ч Ма Тун Сог 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдож, 2021 оны есдүгээр сард хуримаа хийхээр болсон байна.
Б.АНГИРМАА