Улаагчны хар нууранд тураг гогой буюу хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Энэ гамшиг ганц улаагчны хар нууранд тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч эрсдэлтэй байдалд байна. Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Цаашид хар галууг өсч торнисны дараа бус өндөг байхад хагалах маягаар ангаахай болохоос нь өмнө түүж устгах нь илүү гэж үзсэн байна.
Оросууд, буриадуудын туршлагаас харахад 2-3 жил дараалан устгал хийхэд хар галуу өөрсдөө дайждаг. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч “хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ аваачээ” хэмээн орон нутгийн удирдлага, байгаль хамгаалагч нарт хандаж байгаа юм.Царцаа, оготнын нүүдэл хэт ихсэхээр байгаль орчныг хувхайруулан цөлмөн сүйтгэдэг шиг экосистемийн гамшиг болох эрсдэлтэй.
Г.Байгальцэцэг