Categories
гадаад мэдээ цаг-үе

​Узбекийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Афганистаны цэргийн онгоцыг сөнөөжээ


Узбекистаны Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр Афганистаны цэргийн нисэх онгоц “Узбекистаны хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан” гэж мэдэгдэв . Афганистаны цэргийн тийрэлтэт онгоцыг Узбекистаны агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн буудаж, Узбекистаны хилийг давсны дараа осолдсон гэж Узбекистаны Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Онгоц өнгөрсөн ням гаригийн орой Афганистантай залгаа орших Узбекистаны хамгийн өмнөд хэсэгт орших Сурхондарё мужид осолджээ.

Энэ явдал зэвсэгт бүлэглэл нийслэл Кабул хотыг эзлэн авсан “Талибан”-ы түргэн довтолгооны улмаас Афганистаны засгийн газар нуран унасантай холбоотой юм.

“Узбекистаны агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Афганистаны цэргийн нисэх онгоцыг Узбекистаны хилээр хууль бусаар нэвтрэх оролдлогоос урьдчилан сэргийллээ” гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бахром Зулфикоров хэлэв.

Онгоцонд хэдэн хүн байсан, ослын улмаас амьд үлдсэн эсэх талаар тэрээр хэлээгүй.

Сурхондарё мужийн эмч Бекпулат Окбоев AFP мэдээллийн агентлагт хэлэхдээ, түүний эмнэлэг ням гарагийн орой Афганистаны цэргийн дүрэмт хувцас өмссөн хоёр өвчтөнийг хүлээн авчээ.

Эмч өвчтөнүүдийн нэгийг “шүхэртэй” ирсэн гэж тодорхойлж, тэр хүн хугарсан болохыг тэмдэглэжээ.

Н.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *