Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард шатахууны үнэ 40 хувиар өсөв

Шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдлээ. Өргөн хэрэглээний АИ-92 бензин 2050-2100 төгрөгийн үнэтэй болсон байна.

Долдугаар сарын 2-ны өдөр нэг литр нь 1450 төгрөг байсан бензиний үнэ сар хүрэхгүй хугацаанд 40 хувиар өсчээ.

Энэ нь сүүлийн жилүүдэд тогтмол нэг оронтой тоонд байсан инфляцийн түвшинг өсгөх өндөр эрсдэлтэй гэж эдийн засагчид болгоомжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *