Categories
мэдээ нийгэм

“Есдүгээр сарын 1-нд танхимаар хичээлээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэв

Есдүгээр сарын 1-нд хичээл танхимаар эхлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *