Израйль улсад коронавирусийн дельта хувилбар тархаж байгаагаас Засгийн газар нь дотоод орчинд амны хаалт заавал зүүх журмыг сэргээсэн байна. Уг журам баасан гаригаас дахин хэрэгжиж эхэлжээ.
Журмын дагуу битүү орчинд орохдоо, мөн гадаа задгай талбайд олон нийтээр цугласан нөхцөлд иргэдийг заавал амны хаалт зүүхийг шаардаж байна.
Израйль улс 16-гаас дээш насны хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан байна. Засгийн газар хязгаарлалтууд тэр дундаа дотоод орчинд амны хаалт зүүх журмыг энэ сарын 15-нд цуцалсан юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж, буурсан. Гэвч энэ 7 хоногийн пүрэв гарагт өдөрт халдварын 228 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын тоо өсөхөд Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбарын тархалт нөлөөлж байгаа юм байна. Иймд Израйлийн Засгийн газар нисэх онгоцны буудлуудад халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг чангатгаж, 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар чармайж байна.
Гэхдээ Израилд коронавирусийн халдварын улмаас хүндэрсэн өвчтөний тоо бага хэвээр байгаа юм байна.